Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоол “ЖУРАМ БАТЛАХ, ЖУРМЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089585254771

ЖУРАМ БАТЛАХ, ЖУРМЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.3, 60.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.”Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.3 дахь заалтын “дундаж” гэснийг хассугай.

3.Мөнгөн урамшуулал олгоход 2024 онд шаардагдах хөрөнгийг тухайн төрийн захиргааны байгууллагын төсвийн захирагчийн батлагдсан төсөвт багтаан, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг төсвийн захирагч нар, Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

You may also like...