Аудит, хяналт шалгалтын 4 дүгээр сарын мэдээ
Албаны 2024 оны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрдэнэмандал сумын 13
байгууллагын үйл ажиллагааг хамруулан дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт
хийж, нийт улсын байцаагчийн 10 актаар 81.9 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоож,
аймгийн төсвийн орлого, тухайн байгууллагад хураан барагдуулахаар шийдвэрлэсэн.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин давтан гаргахгүй байх хугацаатай
үүрэг чиглэлийг 5 байгууллагын удирдлага, албан тушаалтанд хүргүүллээ.
Дотоод аудитын нэгдсэн удирдлагын мэдээллийн системд хийгдэж буй аудит,
хяналт шалгалтын ажлын явц байдлыг оруулж, тайлагнаж байна.
