Аудит, хяналт шалгалтын 6 дугаар сарын мэдээ
by
auditadmin
·
- 2024 оны төлөвлөгөөний дагуу Хайрхан сумын төсөвт албан байгууллага болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хяналт шалгалт хийгдэж, нийт 34,410.2 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч, үүнээс 8 төрлийн актаар 13,457.6 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 20,952.6 мянган төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, дотоод аудиторын зөвлөмж хүргүүлж ажилласан.
- Өлзийт сумын төсөвт албан байгууллагууд дотоод аудит, хяналт шалгалт хийгдэж нийт 91,433.0 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч, үүнээс 6 төрлийн актаар 42,045.8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 49,387.2 мянган төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, дотоод аудиторын зөвлөмж хүргүүлсэн.