БИДНИЙ ТУХАЙ
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид шилжүүлэх шийдвэр гарсаны дагуу орон нутгийн дотоод аудитын нэгжтэй нэгдсэнээр Архангай аймгийн “Санхүүгийн хяналт, аудитын алба” нь аймгийн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг хэлбэрээр анх үүсэн байгуулагдаж, Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор “Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба” нэршилтэй болсон.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт
- Байгууллагын засаглал, дотоод хяналтын байдал
- Санхүү төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал
- Салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал