2024 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
2024 онд албанд байгууллага, иргэдээс ирүүлсэн 42 өргөдөл хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэж хариуг өгч ажиллалаа.
Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой гомдол нийт өргөдөл гомдлын 70%-ийг, байгууллагын өмч хөрөнгөтэй холбоотой өргөдөл гомдол 30%-ийг эзэлж байна.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг дутуу тооцож олгосон гомдлыг шалгаж 2.6 сая төгрөгийг нөхөн олгуулахаар, цалин хөлсийг илүү тооцсоноос 25.7 сая төгрөгийн төлбөрийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэж, бүрэн барагдууллаа. Төрийн өмч хөрөнгөтэй холбоотой 60.9 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж, 51.6 сая төгрөгийн төлбөр зөрчлийг арилгуулж, 9.3 сая төгрөгийн төлбөрийг хуулийн байгууллагат шилжүүлж шийдвэрлэлээ.