Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн а/188 дугаар тушаалаараа Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журам шинэчлэгдсэн байна. Хамгийн гол нь ЖДҮҮЭ гэж компаниуд энэ сангаас зээл авах боломжтой болжээ.
ХХСанг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1.Улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
2.1.2.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
2.1.3.Сум хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;
2.1.4.Сангаас аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;
2.1.5.Хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги;
2.1.6.Бусад.
ХХСангаас хоршоо, ЖДҮҮЭ-д олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:
2.5.1.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 5 хувь;
2.5.2.Зээлийн хугацаа 60 хүртэл сар байна;
2.5.3.Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэл сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно;
2.5.4.Сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсхүл улирал бүр тэнцүү байна;
ХХСангаас олгох зээлийн доод хязгаар:
Аймгийн төвийн сум: Хоршоо – 50 сая, ЖДҮҮЭ – 20 сая
Бусад сум: Хоршоо – 30 сая, ЖДҮҮЭ – 15 сая
ХХС-д хамрагдах төсөлд тавигдах шаардлага
5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.2.1.Төслийн товч агуулга;
5.2.2.Хуулийн этгээдийн нэр;
5.2.3.а.Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;
5.2.3.б.Хуулийн этгээдийн албан ёсны хаяг;
5.2.3.в.Төсөл хэрэгжих байршил.
5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.3.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;
5.3.2.Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
5.3.3.Үйлдвэрлэлийн хүчин чадал;
5.3.4.Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.
5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.4.1.Даргын иргэний үнэмлэхийн хуулбар;
5.4.2.Бүтэц, орон тоо;
5.4.3.Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;
5.4.4.Шинээр бий болгох болон хадгалах ажлын байрны тоо.
ХХС-н төсөлд дараах материалуудыг хавсаргана.
5.5.1.Зээлийн хүсэлт;
5.5.2.Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
5.5.3.Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
5.5.4.Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
5.5.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх;
5.5.6.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, дэлгэрэнгүй лавлагаа;
5.5.7.Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.5.8.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
5.5.9.Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
5.5.10.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
5.5.11.Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
5.5.12.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
5.5.13.Төлсөн татварын хэмжээ болон төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
5.5.14.Тухайн төсөл болон зээлдэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл авах, цуглуулах, ашиглахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл;
5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
ХХС-н зээлийн 50 сая төгрөг тутамд нэгээс доошгүй ажлын байр шинээр бий болгосон байх зорилттой юм байна.

Холбоо барих
Мэдээлэл хариуцсан ажилтан: Н.Нямсүрэн. Утас: 70333137. E-mail: sankhuu.audit.ar@gmail.com
