МЭНДЧИЛГЭЭ
Албаны цахим хуудсаар зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх саруул сайхныг хүсэн мэндчилье.
Та манай албаны цахим хуудсанд хандсанаар:
- Албаны алсын хараа, эрхэм зорилго, зорилтууд
- Гүйцэтгэсэн аудит, хяналт шалгалтын тайлан, мэдээ
- Зөвлөмж, санамж, анхаарах асуудлууд
- Шинээр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүд
- Цаг үеийн асуудлаар мэдээ, мэдээлэл хүлээн авахаас гадна та өөрийн санал хүсэлтээ цахимаар илэрхийлэх боломжтой.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг Сангийн яам, аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлснээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг хэлбэрээр анх үүсэн байгуулагдаж, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор “Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба” нэршилтэй болсон. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт
- Байгууллагын засаглал, дотоод хяналтын байдал
- Санхүү төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал
- Салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал
- Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэж байна. Албаны “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-өө хэрэгжүүлж үр дүнг хүртсэн, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийн дагуу төрийн байгууллагын бүхий л үйл ажиллагааг хамруулж, баг хамт олноо удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласны үр дүнд төлөвлөсөн ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бахдам амжилттайгаар 10 дахь жилийн ажлын үр дүнгээ тайлагналаа. Дотоод аудит, хяналт шалгалтын үр дүнд төрийн байгууллагууд дотоод хяналтын үнэ цэнийг ойлгож, шат шатны төсвийн захирагчид, санхүүгийн албад, байгууллагуудын түвшинд дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, дотоод аудиторын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласнаар төрийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч, эрсдэлээс урьдчилан сэргийлэгдэж, хамгаалагдсаар байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН
АЛБАНЫ ДАРГА Д.ГАНДОЛГОР