ХАСХОМ гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05-р тогтоолоор журам, маягт, жагсаалтыг шинэчлэн баталлаа.

Уг тогтоолоор Авлигын эсрэг хууль, тогтоомжийн дагуу албан тушаалтнаас гаргах мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаа, мөн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт, мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсан.    

Тогтоол нь дараах 10 хавсралттай. Үүнд:

1-р хавсралт: “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг бүртгэх, хянах, хадгалах журам” doc. pdf.

2-р хавсралт: “Мэдүүлэг гаргагчийн … оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт” doc. pdf.

3-р хавсралт: “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт” doc. pdf.

4-р хавсралт: “Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт” doc. pdf.

5-р хавсралт: “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт” doc. pdf.

6-р хавсралт: “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргасан тухай баталгааны маягт” doc. pdf.

7-р хавсралт: “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргасан тухай баталгааны маягт” doc. pdf.

8-р хавсралт: “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргасан тухай баталгааны маягт” doc. pdf.

9-р хавсралт: “Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны баталгааны маягт” doc. pdf.

10-р хавсралт: “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт” doc. pdf.

Шинэчлэн баталсан тогтоолын 1-9 дүгээр хавсралтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, тогтоолын 10-р хавсралт буюу “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах”  тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

You may also like...