Аудит, хяналт шалгалтын 7 дугаар сарын мэдээ

Монгол улсын Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Эрдэнэбулган сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2023 он, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2932.8 мянган төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 92.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, дүнг хүргүүлсэн.

      Архангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 1738.2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 23131.7 мянган төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлагын хамт 3 дугаар сургуулийн төсөв захирагчид, хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгыг аймгийн Засаг даргад тус тус хүргүүлсэн. Хяналт шалгалттай холбоотой 1 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн холбогдох эзэнд хариуг хүргүүлсэн.

     Албаны 2024 оны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ус суваг ашиглалтын Ар-Ус-Ундарга ХХК-ийн 2022-2023 оны үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байна.  

You may also like...