Аймгийн Татварын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Монгол улсын Сангийн сайдын нэгдсэн удирдамжаар Архангай аймгийн Татварын газрын 2022, 2023 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүнг хүргүүллээ.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, цуглуулсан тайлан мэдээ, ажлын баримтад тулгуурлан дараах үнэлэлт дүгнэлтийг өглөө. Үүнд:
- Архангай аймгийн Татварын газар нь салбарын бодлого зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хангалттай түвшинд зохион байгуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулжээ. Тус газрын үйл ажиллагааны төсвийг зөв зохистой удирдаж, өр авлагагүй тайлагнагдсан. Өмнөх шалгалтаар өгсөн зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж, зөрчил давтан гаргаагүй байна.
- Аймгийн Татварын газар нь хуулиар олгогдсон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч татварын орлогын төлөвлөлт, бүрдүүлэлт, гүйцэтгэлтэй холбоотой тогтоогдсон бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, татварын орлогын төлөвлөгөөг орлогын нэр төрөл бүр дээр дүн шинжилгээ хийж, бодит тоон мэдээ судалгаанд үндэслэн төлөвлөж, нэр төрлөөр нь жигд хангах биелүүлэхэд анхаарч ажиллах.
- Албанаас 2023 онд 2 удаагийн хяналт шалгалтаар малын тоо толгойн албан татварын барагдуулалтын байдал, ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагааны жилийн ашгаас төсөвт төвлөрүүлэх хувь хэмжээг тогтоолгох, дулаанаар хангах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолгох зэргээр татварын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санал хүсэлтийг аймгийн Засаг дарга болон Татварын газарт тус тус тавьж, сум орон нутгийн удирдлагуудад цахимаар үүрэг чиглэл өгч ажилласан. Үүний үр дүнд 2023 оны жилийн эцэст малын тоо толгойн татварын барагдуулалт сайжирсан дүнтэй тайлагнагдсан.
Цаашид байгууллагын хэмжээнд дотоод хяналтыг зохион байгуулах, төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай гэж дүгнэлээ.