ДОТООД СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Архангай аймгийн Татварын газарт тавьсан хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр татварын улсын байцаагч нараас сургалт зохион байгуулав. Сургалтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь заалтын дагуу анх удаа орон сууц худалдан авсан, барьсан, сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материал, хувь хүний орлогын албан татварын тайланг цахимаар илгээх тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч бүх албан хаагчид хамрагдлаа.

You may also like...