Төсөв захирагч, санхүү бүртгэлийн ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс, архангай аймаг дахь Төрийн газартай хамтран төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын төсөв захирагч, ОНӨААТҮГ-ын захирал, нягтлан бодогчид, 19 сумын төсөв захирагч, санхүү бүртгэлийн ажилтнуудыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Хариуцлагатай ажилласан алба хаагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит 5 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, бүртгэл санхүүгийн үр дүнгээр сүүлийн 3-н жил бусдыгаа манлайлан ажилласан Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдын санхүүгийн албанд тус бүр 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг олголоо.
Холбоо барих
Мэдээлэл хариуцсан ажилтан: Н.Нямсүрэн. Утас: 70333137. E-mail: sankhuu.audit.ar@gmail.com
