ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд энэхүү зарыг мэдээлж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалт зохион байгуулна.

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

file:///C:/Users/NYMAA/Desktop/%D0%A2%D3%A8%D0%A0%D0%98%D0%99%D0%9D-%D0%96%D0%98%D0%9D%D0%A5%D0%AD%D0%9D%D0%AD-%D0%90%D0%9B%D0%91%D0%90%D0%9D-%D0%A5%D0%90%D0%90%D0%93%D0%A7%D0%98%D0%99%D0%93-%D0%A8%D0%98%D0%9B%D0%96%D2%AE%D2%AE%D0%9B%D0%AD%D0%A5-%D0%96%D0%90%D0%93%D0%A1%D0%90%D0%90%D0%9B%D0%A2-2024.10-%D1%81%D0%B0%D1%80.pdf

You may also like...