Аудит, хяналт шалгалтын 10 дугаар сарын мэдээ
Архангай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн хүрээнд Орон нутгийн өмчийн газар, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран Эрдэнэбулган сумын багуудыг хуваарилан 2 хэсэгт ажиллаж, “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт үргэлжлэн хийгдэж байна.
• Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2022, 2023 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж, хяналт шалгалтын танилцуулга, дүн мэдээг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн. Батцэнгэл суманд хяналт шалгалт хийгдэж байна.