Аудит, хяналт шалгалтын 11 дүгээр сарын мэдээ
• Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2022, 2023 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, татварын орлогын бүрлүүлэлттэй холбоотойгоор 7.8 сая төгрөгийн зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, дүн мэдээг Сангийн яаманд удирдамжийн хугацаанд хүргүүлсэн.
• 2024 оны Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Батцэнгэл сумын төсөвт албан байгууллагуудын 2022-2024 оны 9 дүгээр сарын байдлаар дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж нийт 307,901.0 мянган төгрөгийн зөрчил илэрсэнээс 213,043.2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 114,857.8 мянган төгрөгийн зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүдэд зөвлөмж хүргүүллээ.
• Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу соёл урлагийн салбарт хийгдсэн аудит, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн хүргүүллээ.
• Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023-2024 оны эхний 10 сарын байдлаарх өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, шийдвэрлэлтийн байдалд хяналт шалгалт, Цэнхэр суманд дотоод аудит тус тус хийгдэж байна.