Жаргалант суманд санхүүгийн хяналт шалгалт хийлээ.
Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Санхүүгийн хяналт шалгалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жаргалант сумын төсөв албан байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын хугацаанд төсөвт албан байгууллагуудын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтан, дотоод хяналтын багийн гишүүдийг хамруулан шилэн данс, дотоод аудитын талаарх ойлголт, хяналт шалгалтаар нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлууд, анхаарах асуудлууд сэдвээр сургалт мэдээлэл өгч ажиллалаа.