ЖДҮХС-ГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 8 ЖИЛЭЭР ОЛГОХООР БОЛЖ, ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 30 ХОНОГ, ТӨСЛИЙГ 20 ХОНОГТ ШАЛГАРУУЛДАГ БОЛЛОО.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.


Холбоо барих
Мэдээлэл хариуцсан ажилтан: Н.Нямсүрэн. Утас: 70333137. E-mail: sankhuu.audit.ar@gmail.com
