Аудит, хяналт шалгалтын 3 дугаар сарын мэдээ

Албаны 2024 оны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Эрдэнэбулган сумын Ирээдүй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, улсын байцаагчийн 9 төрлийн актаар нөхөн төлбөр тогтоож, аймгийн төсвийн орлого, тухайн байгууллагад хураан барагдуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин давтан гаргахгүй байх хугацаатай үүрэг чиглэлийг 2 байгууллагын удирдлага, албан тушаалтанд хүргүүллээ.

     Аймгийн ТЕЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын хорооны хурлаар албаны үйл ажиллагааны танилцуулгыг хийж, төлөвлөгөөт-2, төлөвлөгөөт бус-1, нийт 3 байгууллагад хийгдсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцүүлсэн.

     Хийж гүйцэтгэсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнд дүн шинжилгээ хийж, төрийн байгууллагын удирдлага, санхүүчид, төрийн албан хаагч, иргэд олон нийтээс албанд хандан асууж буй нийтлэг асуудлуудыг багцлан оруулсан Дотоод аудиторын 3 зөвлөмжийг  бэлтгэн бүх сумдын Засаг дарга, агентлаг байгууллагын дарга нар, Эрдэнэбулган сумын ЕБС, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарт хүргүүлж, албаны cd.ar.gov.mn вебсайтад байршууллаа.                            

You may also like...