Аудит, хяналт шалгалтын 9 дүгээр сарын мэдээ

Архангай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн хүрээнд Орон нутгийн өмчийн газар, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран Эрдэнэбулган сумын багуудыг хуваарилан 2 хэсэгт ажиллаж, “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалтыг хийж байна.

     Албаны 2024 оны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ус суваг ашиглалтын Ар-Ус-Ундарга ХХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтаар нийт 4 төрлийн актаар 21.3 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр тогтоосон.

   “Чулуут ахуйн үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулах 2 албан шаардлага хүргүүлэн ажиллалаа. Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2022, 2023 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

You may also like...